Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажлаа авсныхаа дараа Капитал банк, Чингис хаан банканд алдагдсан Нийгмийн даатгалын сангийн мөнгөө эргүүлж авахаар ПРОКУРОРЫН байгууллагад албан ёсоор гомдол гаргасан байдаг.
Дээрх банкууд 207.77 тэрбум төгрөгийн өр барагдуулж, нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийн байдлаар 47 орчим тэрбум төгрөгийг барагдуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлээд байгаа аж.
Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хэлтсийн дарга М.Даваатогтохтой уулзаж, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг найдвартай хадгалах, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, хариуцлагатай, ил тод, хараат бусаар удирдах, эрхзүйн орчныг нь сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!