Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "IPO гаргахыг хойшлуулж байгаад банкууд яг ямар санал бодолтой байгаа юм бэ. Банкуудтайгаа ярилцаж, санал бодлыг нь сонссон юм уу"
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Нэг л зөрүүтэй ойлголт яваад байна. Хойшлуулаагүй. Дуусах хугацааг нь сунгаж байгаа юм. Голомт, Хаан банк зөвшөөрлөө авахаар материалаа өгөөд явж байгаа. Системийн нөлөө бүхий таван банкнаас хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргаагүй. Бэлэн байна гэсэн. Хөрөнгийн бирж дээр очоод манай хувьцааг ав гэж зэрэгцэж явахгүйн үүднээс л хугацааг нь сунгаж байгаа юм. Монголбанкны зүгээс ч 2022 ондоо багтаагаад IPO гаргаад амжилттай дуусгах байх гэсэн хүлээлт байна" гэлээ.