Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайд уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай эрх зүйн орчинг бий болгоход дэмжлэг үзүүлнэ гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

May be an image of 2 people, people standing and indoorЭрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр /2022.05.07/ Манба дацан хийд, Оточ Манрамба Их Сургууль, тус сургуулийн уламжлалт эмчилгээний эмнэлэг ба эмийн үйлдвэр дээр ажиллажээ. Мамба дацан хийд нь 1990 онд байгуулагдсан байна. Ингэхдээ эмийн үйлдвэр нь 1994 оноос анхны уламжлалт технологиор Оюу-25, Шүр-25 эмийг үйлдвэрлэж эхэлсэн ба дотоодын зах зээлээс гадна гадаадын зах зээлд нийлүүлдэг ба GMP шаардлагыг хангахаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Уламжлалт Анагаах Ухааны эрүүл мэндийн байгууллагууд цар тахалтай тэмцэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулсныг онцлон цаашид анагаах ухааны салбарт уламжлалт анагаах ухааны эзлэх байр суурь улам нэмэгдэх ёстойг онцлон, уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэлд шаардлагатай хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхээ энэ үеэр мэдэгдлээ.

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр ажиллахгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд