Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Тэмүүлэн: Хүчирхийлэл, аллага, садар самуун гэмт хэрэг үйлдэхийг сурталчлахад “САНУУЛАХ“ арга хэмжээ авч болохгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуулинд анхаарах нэг зүйл байна. Болохгүй зүйлд сануулах арга хэмжээ авах нь ямар ч үр дүнгүй. Тухайн буруутай үйлдлийг илүү өөгшүүлэх арга хэмжээ болох вий. Хүний эрхийг зөрчих, нийгэмд онц хохирол учруулж байгаа, хүчирхийлэл аллага, садар самуун сурталчлах зөрчилд сануулах нь үр дүнгүй гэж харж байна.

Тухайлбал, 5.6-д хүүхдийн эрхийг зөрчих. Хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд сануулах арга хэмжээ авна гэнэ.

5.12-д Хүчирхийлэл, садар самуун, аллага гэмт хэргийг үйлдэхийг сурталчилсан, гэмт хэрэг зөрчил үйлдэх, түүний ул мөрийг нуун дарагдуулах арга хэрэгслийг нарийвчлан дүрсэлсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлж болзошгүй агуулгыг нийтэлсэн бол сануулах арга хэмжээ авна гэнэ. Ийм асуудалд сануулах арга хэмжээ авч болохгүй" гэлээ.

Б.Гарамгайбаатар: МАН-ын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр бодит амьдралд нийцэхгүй байна
Б.Гарамгайбаатар: МАН-ын хэрэгжүүлж буй мөрийн хөтөлбөр бодит амьдралд нийцэхгүй байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд