Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, гишүүдийн бүрэн эрхийн түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Энэ талаар тус хорооны дарга Н.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 5 хоногийн дотор шийдэх ёстой. Энэ хооронд халдашгүй байдлын дэд хороо хоёр удаа хуралдлаа. Ингэхдээ Улсын Ерөнхий прокурор болон гишүүдээс тайлбар мэдүүлэг, нэмэлт материал авч танилцсан. Гишүүдээс бичгээр нэмэлт тайлбар авч, өнөөдөр дэд хороо бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэмэлт тайлбаруудтай танилцлаа. Ингээд Халдашгүй байдлын дэд хорооноос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ.
АТГ-аас гишүүдийг нэг удаа дуудаж уулзсан. Гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй байна. Тиймээс Ерөнхий прокурорын саналыг энэ удаад татгалзаж шийдвэрлэлээ" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Дэд хороо татгалзах шаардлагагүй гэж үзлээ. Энэ нь байнгын хороо, чуулганы санал нөлөөлөх маш чухал шийдвэр?
-Дэд хороо санал дүгнэлтээ ХЗБХ, ТББХ-нд хүргүүлнэ. Тэндээс гарсан саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.