НӨАТ-ын буцаан олголтоос улирал тутам нэг тэрбум төгрөг хууль бусаар авч байсан гэх мэдээллийн талаар Сангийн яамны татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээлэл өглөө. Тэрбээр "Өмнө татварын байгууллагаас илрүүлээд Тагнуулын байгууллагатай хамтран шалгалтын ажиллагаа нь үргэлжилж байсан. Харин иргэдийн буцаан олголттой холбоотой зөрчил биш гэсэн мэдээлэл байгаа. Компани хооронд НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой өмнө шалгагдаж байсан хэргийн мэдээлэл.
Нэг эзэмшигчтэй, харилцан хамааралтай компаниуд хоорондоо систем дотроо хий бичилт хийх эрсдэл байдаг. Өндөр дүнтэй хий бичилтийг хийж, татвараас зайлсхийдэг асуудал байгаа. Эрсдлийн удирдлагын үнэлгээг цахим болгож, Гаалийн байгууллагын мэдээллийн системтэй холбож байгаа учраас ийм байдлаар татвараас зайлсхийх боломж хомс" гэв.