Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

САНГИЙН ЯАМ: Татварын өршөөл үзүүлж болзошгүй гэсэн хүлээлт бий болсноор татвараа төлөхгүй байх хандлага нэмэгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Татварын өртэй иргэд, ААН-үүдийг өршөөх буюу эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэх талаар АН-ын дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн билээ.

Тэгвэл Сангийн яамнаас энэ талаар мэдэгдэл гаргажээ. Тодруулбал "Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх асуудлыг хэлэлцсэн тухай Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл олон нийтэд удаа дараа мэдээлэл хийж байна.

Татварын өршөөл үзүүлж болзошгүй гэсэн хүлээлт бий болсноор татвараа төлөхгүй байх сэдэл, хандлага нэмэгдэж, эдийн засаг, төсвийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй байна.

Иймд татвар төлөгчдийн дунд бодит бус хүлээлт үүсгэн, төсвийн гүйцэтгэлийг эрсдэлд учруулахгүй байхыг уриалж байна" гэжээ.

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих ажил нийслэлийн 2026 оны төсөвт багтжээ
Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих ажил нийслэлийн 2026 оны төсөвт багтжээ
 
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийт 20 сая төгрөгийн шагналын сантай “Бага тэнгэр наадам” ирэх сарын 14-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.