“Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй“ гэх хуурамч бичиг баримтаар сугалаа явуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сүүлийн үед цахим орчинд “Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй албан ёсны сугалаа” гэх хуурамч бичиг баримт үзүүлж, эд мөнгөний хонжворт сугалаа борлуулж, иргэдийг хохироосон байж болзошгүй үйлдэл гарч байна.

Энэ талаар Сангийн яамнаас мэдэгдэл гаргаж "Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу тусгай нөхцөл, шаардлага ханган тусгай зөвшөөрөл авсан 18 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэдээллийг Сангийн яам www.license.mn цахим хуудсаар тогтмол, нээлттэй, ил тод байршуулж байна.

Иймд иргэд та бүхэн эд мөнгөний хонжворт сугалаанд оролцохоос өмнө тухайн аж ахуйн нэгж нь хууль ёсны тусгай зөвшөөрөлтэй эсэхийг www.license.mn цахим хуудсаар орж нягтлан, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна" гэв.

Дүүжин тээврийн барилгын ажил 54 хувьтай байна
Дүүжин тээврийн барилгын ажил 54 хувьтай байна
 
Эрхээ хасуулсан үедээ архидан согтуурч, бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
Эрхээ хасуулсан үедээ архидан согтуурч, бусдын машиныг хулгайлан осол гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!