Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Тус хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам оролцсон. Тэрбээр "Хоёр тэрбум төгрөгөөр шүүхийн байруудад урсгал зардлын засвар хийх бол, мөн энэ хэмжээний мөнгөөр дуу дүрс бичлэгийн тоног төхөөрөмж авах зардал бий. Шүүхийн танхимуудад дуу дүрсний шаардлага хангасан төхөөрөмжтэй танхим байдаггүй. Тоног төхөөрөмжийн үнэ өссөнтэй холбогдуулан нэгжийн тоо буурч төлөвлөсөн хэмжээгээ хангаж чадахгүй. Гэхдээ энэ мөнгийг үйл ажиллагааг нь дэмжих зайлшгүй шаардлага байгаа.
Мөн нарийн бичгийн дарга нарын шүүхийн туслахуудын цалингийн асуудал тулгараад байна. УИХ тогтоол гаргачихсан байхад хэрэгждэггүй. Шүүх эрх мэдлийн төсөв гэдэг бол шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг хаасан зүйл мөн" гэв.