Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тусгай шалгалтыг 2025 оны 11 дүгээр сарын 14,16-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл болон орон нутгийн шүүхийн Тамгын газруудын байранд эхлүүллээ.

Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2025 оны 27 дугаар “Шалгалтын комисс байгуулах тухай” тогтоол, шалгалтын бүрэлдэхүүн, зааварчилгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан танилцуулж, шалгалтад оролцогчдод амжилт хүслээ.

Шалгалтад нийт 319 оролцогч бүртгүүлснээс 178 албан хаагч, иргэний бүртгэл баталгаажиж, шалгалтад оролцож байна.

Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 82 сул орон тоонд явагдах шалгалт 2 өдөр үргэлжлэн явагдана.

Хүндэтгэл үзүүлэв
Хүндэтгэл үзүүлэв
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!