Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ: Гэрлэлтийн бүртгэл нь анхнаасаа зөрчилтэй байсан тул хүчингүй болгосон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 58 секунд

Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр /2022.04.26/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл эл асуудлаар УБЕГ-аас мэдээлэл өглөө.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах "Иргэдийн мэдээллийг устгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэнтэй холбоотой түүх иргэний бүртгэлийн архивт хадгалагдаад явдаг.

Иргэн Г-ын гэрлэлттэй холбоотой асуудал 2016 оны зургаадугаар сарын 17-нд бүртгэгдсэн мэдээлэл байна. Улмаар иргэн Г-ээс "2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаад гэрлэсний бүртгэл хүчингүй болгуулъя. Би хэзээ ч өөрийн биеэр бүртгүүлж байгаагүй. Энэ бол хууль бус юм" гэх гомдол мэдээллийг өгсөн. Гомдлыг дагуу шалгаж, хяналтын улсын байцаагчийн “хүчингүй болгох” дүгнэлт гарсан.

Түүнээс биш мэдээлэл устгах гэдэг асуудал УБЕГ-т байхгүй. Хүчингүй болголоо гэдэг нь мэдээллийн сангаас устгаж байна гэсэн үг биш. Тэмдэглэгээ л хийгдэж байгаа зүйл. Өөр нарийвчилсан мэдээллийг өгөх боломжгүй" гэв.

Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Тэгэхээр Х.Янжингаажид нь хууль бусаар гэрлэлт бүртгүүлсэн гэсэн үг үү?

-Энэ шүүхэд яваа асуудал. Манай байгууллагаас энэ гэрлэлтийг хууль бус, шүүхэд албан ёсоор бүртгүүлээгүй гэж үзсэн.

Сануулахад, түүний эхнэр Х.Янжингаажид "Ганболдоос салах өргөдлөө өгмөгц тэрээр уурсч өс санан Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас бид хоёрын 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг устгуулсан байсан" гэсэн байдаг.

Х.Ганхуяг: Шалгуулах хүсэлтээ бид өөрсдөө өгч, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан
Х.Ганхуяг: Шалгуулах хүсэлтээ бид өөрсдөө өгч, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан
 
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
Munkhiin rap, Flash, Outlaw, No name – ALL IN HIT ҮДЭШ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц