Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Батшугар: Одоогийн хүнд нөхцөлд үнийг тогтворжуулахад төр оролцохоос өөр арга байхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын чуулганаар Үнэ тогтворжуулах хуулийн төслийг эцэслэн баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Эдийн засгийн онол өөрөө ковидгүй, дайнгүй үеийн онол. Тиймээс нийлүүлэлт талдаа эдийн засгийг Засгийн газраас болон төрөөс тодорхой хэмжээнд тохируулга хийсний дүнд дарна. Үүний үр дүнгээр хуулиа баталж байна. Зах зээлийн энгийн үед энэ бол оновчтой шийдэл биш гэдэгт санал нэгдэнэ. Гэхдээ цар тахлын нөхцөл байдал хоёр жил үргэлжилж, геополитикийн хүнд нөхцөл, шатахууны үнэ дэлхийд өсөж байна. Ийм нөхцөлд үүнээс өөр арга байхгүй.

Хил гаалийн хувьд Засгийн газар өдөр бүр шахуу БНХАУ-ын талтай хэлэлцээ хийж байгаа. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал ч сэргэж байна. Тиймээс гаднын хүчин зүйлгүйгээр дотооддоо зохицуулалт хийх тохируулгыг авч байгаа хэрэг. Шатахууны үнэ яалтчгүй өссөн. Санхүүгийн үүсмэл хэрэгцээг ашиглан ханшийн зөрүүг улс төлж, шатахууны үнийн өсөлтгүйгээр барих бодлого явж байгаа юм" гэв.

“Бэлтэс Мөрөн“ компанитай холбоотой хэргийг прокурорын байгууллагаас үндэслэлгүйгээр сунгасаар байна“
“Бэлтэс Мөрөн“ компанитай холбоотой хэргийг прокурорын байгууллагаас үндэслэлгүйгээр сунгасаар байна“
 
Битүү явдал
Битүү явдал
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.