Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бэлтэс Мөрөн“ компанитай холбоотой хэргийг прокурорын байгууллагаас үндэслэлгүйгээр сунгасаар байна“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 35 секунд

No description available.Хөвсгөл аймгийн цагдаагийн удирдлагууд "Бэлтэс Мөрөн" ХХК-ийн үйлдлийг нуун дарагдуулж байгаа гэх асуудлаар хуульчид мэдээлэл хийлээ.

Хуульч Д.Алтангэрэл "Жил гаруйн хугацаанд энэ байгууллагыг ажиглахад илтэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох нь харагдаж байгаа юм. Хөвсгөл аймгийн "Бэлтэс Мөрөн" компанийн үйл ажиллагаатай холбогдуулан АТГ-д гомдол гаргах гэж байна. Тодруулбал, тус компани нь иргэдээс их хэмжээний мөнгө авч буцаан өгөхдөө тодорхой хувийн нэмэгдэлтэй олгоно гэж хэлдэг. Иргэд амар хялбар аргаар өөрсдийн мөнгийг өсгөж авах гэдэг байдлаар харж байгаа. Гэвч энэ нь Монголд байтугай дэлхийд байхгүй бизнес. Хэрвээ байдаг бол гэмт хэрэг болно. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон шатлалт пирамид тогтолцоогоор иргэдийг залилж байгаа гэмт хэрэг юм.

Эл асуудалд Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн ажил нээн шалгаж байгаа юм билээ. Гэхдээ Хөвсгөл аймгийн цагдаагийн газар хуульд заасан чиг үүрэгтээ нийцсэн үйл ажиллагаа явуулахгүй байна. Монгол Улсын түүхэнд байгаагүй залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна. Иргэд өөрийн эд хөрөнгөө зарж аль эсвэл барьцаалан зээл авч түүнийгээ тухайн компанид өгч байгаа юм.

Хөрөнгө оруулсан хүмүүс нь мөнгөө татаад эхлэх үед бүх иргэд хохирогч болно. Бидэнд байгаа мэдээллээр, одоогийн байдлаар 300 орчим тэрбум төгрөгийг үйл ажиллагаандаа оруулаад байгаа. Хууль хяналтын байгууллага нь ашиг сонирхлын зөрчилтэй байна. Тиймээс энэ асуудлыг АТГ шалгах хэрэгтэй. Бэлтэс мөрөн ХХК-д аль ч арилжааны банкнууд данс нээж өгөхгүй байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрлийг нь олгохгүй.

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацааг нэг сар байхаар заасан байдаг. Шаардлагатай ажиллагаа бүрт прокуророос сунгах зөвшөөрлийг нь өгөөд явдаг. Гэтэл нэг жилийн хугацаанд үндэслэлгүйгээр сунгасан. Маш хурдтайгаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаад, нотолбол зохих байдлыг нотолж үйл ажиллагааг нь таслан зогсоох ёстой" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч болохгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хямралын үеийн сэтгэлзүйд автаж, дэвшүүлсэн зорилтуудаасаа ухарч болохгүй
 
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
7 хүн нас барсан ослоос амьд үлдсэн эмэгтэй Дорнод аймгийн Бүсийн оношлогооны төвд эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.