Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд “M&G” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналаа Хотын даргад хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэх мэдээлэл 2016 онд цацагдаж байв. Гэвч цогцолборын ажлыг өдгөө 25 давхар орон сууцны хороолол барих ажил болгон хувиргасан талаар мэдээлэл цацагдаж иргэд ихээхэн бухимдалтай байгаа.

Тэгвэл уг компанийн зөвшөөрлийг цуцлах саналаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт хүргүүлжээ.

Сануулахад, Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Анх 2008.9.17-нд орон сууцны зориулалтаар олгогдож байжээ. Тус газрын эзэмших эрхийг 2020.9.30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021.9.30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй учир 2022.01.11-ний захирамжаар тухай газарт худалдаа, нийтийн үйлчилгээ, төв цогцолбор, орон сууц, сургууль, цэцэрлэгийн зориулалтаар эзэмшүүлэх захирамж гарсан" гэсэн мэдээллийг өгсөн байдаг.

Харин МХЕГ-аас тодруулахад "Усан парктай холбоотой барилгын ажлыг шалгаж эхэлсэн. Барилга, зураг, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг бүх асуудлыг шалгаж байна. Өчигдөр тухайн барилгад очиж, газар дээр нь ажилласан. Харин өнөөдөр зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа" гэсэн юм.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироон, хэргийн газраас зугатжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироон, хэргийн газраас зугатжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ