Цахилгаан менингетийн хоёр тохиолдол бүртгэгдээд буй. Иймд ХӨСҮТ-д менингетийн вакциныг хийж эхэлсэн. Гэвч нийслэлийн хэмжээнд ганцхан цэгт тус вакциныг хийж байгаагаас ХӨСҮТ-д ачаалал нэмэгдээд байна. Тэгвэл цаашид вакцинжуулах цэгийн тоог нэмэгдүүлэх боломжтой эсэхийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад "Вакцинаа жилд бүртгэгдэж буй тохиолдлын тоотой уялдуулан захиалж авдаг. Тодорхой тоон хязгаартай учраас вакцины цэгийг нэмэх шаардлагагүй" гэв.
“Менингетийн вакцин тоон хязгаартай тул цэгийг нэмэгдүүлэх шаардлагагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.