Бичлэг хийж байсан эмэгтэйн гар утсыг цохиж унаган, танхайрсан цагдаагийн албан хаагчийн бичлэг өчигдөр /2022.03.02/ цацагдсан. Эл асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд ёс зүйн алдаа гаргасан цагдаагийн албан хаагчийг шалгаж дууссаны дараагаар хариуцлага тооцохоо мэдэгдээд буй юм.
Тус хэрэгтэй холбогдуулан цахим сүлжээнд утсаа хураалгасан охиныг цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгөхөөр очсон гэх мэдээлэл гарсан. Бодит байдал дээр тус охин нь гэрч хохирогчоор биш, бусдын дээр халуун кофе асгасан хэрэгт байцаалт өгөхөөр цагдаагийн байгууллагад очоод байжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн охин нь өмгөөлөгч Г.Батбаярын охин аж. Бид хохирогч охины ар гэрээс мэдээлэл авч хүргэх болно.