Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 73 дугаар тогтоолын дагуу Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд манай улсын уран бүтээлчид Соёлын яамны дэмжлэгтэй оролцохоор болсон билээ.Тус шийдвэрийн хүрээнд Соёлын яам энэ оны тавдугаар сард Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагдах 75 дахь удаагийн “Каннын кино наадам”-ын дэргэдэх “Marchй Du Films” платформд Монгол Улсын павильоныг ажиллуулах гэж байна. “Marchй Du Films” нь кино зах зээлийн хамгийн том яриа хэлэлцээрийн талбар бөгөөд 100 гаруй улсын 12 мянга гаруй мэргэжлийнхэн оролцож, шинэ, шилдэг кино төслүүдийг танилцуулах аж. Дээрх наадмын хүрээнд олны хүртээл болгох Монгол Улсад бүтээсэн арт хаус болон арилжааны шинэ кино бүтээлийн санал авч, нээлттэй үзлэг зохион байгуулж эхлээд буй. Иймд уран бүтээлч та бүхнийг дараах шаардлагыг хангасан кино бүтээлээ Соёлын яаманд ирүүлэхийг уриаллаа.
Кинонд тавигдах шаардлага:
- Кино нь 2020-2021 онд бүтээгдсэн байх
- Дотоодын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний уран сайхны кино байна
- Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх
- Кино бүтээлийг ирүүлэхдээ Соёлын яамны логогоор тамгалах
Бүтээл хүлээн авах хугацаа: Энэ сарын 7-ны өдрийг хүртэл [email protected] хаягаар хүлээн авна