Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Зах зээлийг хүчээр зохицуулдаг тогтолцооноос салах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 32 секунд

Бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд таатай орчин бүрдүүлж байж улсын хөгжил тодорхойлогддог. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид, ялангуяа олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг үйлчилгээний салбар хамгийн их уналтад орсон. Үүнд цар тахлын дүрэм, журам, цагийн хязгаарлалт зэрэг хүчин зүйл нөлөөлсөн. Ийм учраас Хотын дарга бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах тухай захирамж гаргаж, тэднийг дэмжих хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь үйлчилгээ эрхлэх цагийн хязгаарыг цуцалсан явдал байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай энэ талаар ярилцав.

-2022 он гарсан эхний өдрөөс Улаанбаатар хотод 74 нэр төрлийн үйлчилгээг зөвшөөрөл, батламжийн шаардлагагүйгээр эрхлэх боломж олгосон. Одоо улам төгөлдөржөөд, үйл ажиллагаа явуулах цагт нь хязгаарлалт тогтоохооргүй болчихлоо. Энэ бол чөлөөт зах зээл, чөлөөт эдийн засаг руу шилжиж буй шилжилт гэж харж байна, зөв үү?

-Би бол үүнийг эдийн засагт сайн үр дагавар авчрах реформын эхлэл гэж харж байна. Реформыг системтэйгээр хийх ёстой. Реформ зөвхөн Хотын даргын шийдвэрээр хийдэг ажил биш. Эхний ээлжид хотынхоо дотоодын уялдаа холбоо, дараа нь УИХ, Засгийн газрын түвшинд уялдаа холбоотой ажиллах, шаардлагатай бол Ерөнхийлөгч, ҮАБЗ дээр тайлбарлах ажлуудыг системтэйгээр хийж хэрэгжүүлэх юм. Улаанбаатар хот хөгжиж байж улсын дүн нуруу, үнэлгээ тооцоо олон улсын түвшинд яригдана. Улаанбаатар хотгүйгээр Монгол Улсыг төсөөлөхийн аргагүй. Тэгэхээр энэ реформыг хийхийн тулд бид мэдээллийн урсгалыг иргэд олондоо жигд, зөв хүргэх системийг хийсэн. Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар ард иргэдээс ирж буй санал, гомдлуудыг нэгтгэх, буцаагаад хийж буй ажил, хэрэгжүүлэх төлөвлөгөөнүүдийг ард түмэнд тэгш хүргэх, түүнд суурилсан санал асуулгыг авах, ард иргэдийн санаа бодлыг сонсож, ингэж байж хотын шийдвэр гарч явна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулахад бидний оролцоогүйгээр үл үзэгдэгч гар явж байдаг. Үл үзэгдэгч гар гэдэг бол хүн хоорондын харилцааг хэлж буй хэрэг.

Хүнлэг ардчилсан нийгэм, чөлөөт зах зээл гэдэг бол бидний сонгосон нийгэм. Хөдөлмөр эрхлэх боломжийг Улаанбаатар хотын иргэдэд нээлттэйгээр хангаж өгөх ёстой. Бизнесийн салбар, хувийн хэвшил, иргэн хүн хувиараа аж ахуй эрхлэх талбарыг хотын зүгээс бүх талаар дэмжих ёстой.

-Иргэд болон олон нийтийн саналд үндэслэж шийдвэр гаргаж байна гэлээ. Дээрх шийдвэрүүдийг гаргахад хэдэн хүнээс санал ирсэн бэ?

-10 мянга орчим хүнээс санал ирсэн. Ковидын үед ч тэр, түүнээс хойш ч цагийн хязгаарыг болиулж өгөөч гэсэн санал маш олон ирж байсан. Ялангуяа мэргэжлийн холбоод болон бизнес эрхлэгч залуучуудаас. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засаг мөлхөө байдалтай байлаа шүү дээ. Цар тахлын улмаас заримынх нь үйл ажиллагаа нь зогссон, зарим нь татан буугдсан гээд харамсмаар зүйл олон гарсан. Тэдгээр аж ахуйн нэгжүүд бизнесээ босгох гэж маш их хичээсэн байж таарна. Бизнес босгоно гэдэг амар зүйл биш. Тиймээс унагаж болохгүй. Хүний хөдөлмөрийг хамгаалах үүрэг нь төрд байдаг. Төр аж ахуйн нэгжээ унагахгүй байх зохицуулалтыг хийх үүрэгтэй. Нэг ч гэсэн ажлын байр, нэг ч гэсэн хүний ашиг, орлогыг хамгаалж байж зах зээлээ хамгаална. Дээрээс нь хяналт шалгалт хийх үүрэг бас бий

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.