Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ: Манай нислэг Украины агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд үйлдэгддэг

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 3 секунд

Украинд болж буй үйл явдлаас үүдэн МИАТ ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

"МИАТ ТӨХК нь ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар анхааралтай ажиглаж, Европын чиглэлийн нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалдаа онцгой анхаарч байна.

МИАТ компанийн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгүүд нь Украин улсын агаарын хил орчмын бүсээс алслагдсан зайд нислэг үйлддэг бөгөөд дээр дурдсан Европын чиглэлийн нислэгийн цагийн хуваарь болон нислэгийн замд/маршрутад өөрчлөлт ороогүй, нислэг хэвийн үргэлжилж байна.

МИАТ ТӨХК нь Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA) болон Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг нислэгийн үйл ажиллагаандаа тусган ажиллахын зэрэгцээ, Москва хот дахь Төлөөлөгчийн газраас тогтмол мэдээлэл авч байна" гэжээ.

ГХЯ: Украинд байгаа 21 оюутныг татан авахаар билетний захиалга өгсөн байсан боловч нислэгүүд цуцлагдсан
ГХЯ: Украинд байгаа 21 оюутныг татан авахаар билетний захиалга өгсөн байсан боловч нислэгүүд цуцлагдсан
 
“Гүйлгээ амжилттай хийгдсэн“ гэж хэлээд бусдыг залилдаг этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЖЭЭ
“Гүйлгээ амжилттай хийгдсэн“ гэж хэлээд бусдыг залилдаг этгээдийг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.