Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Украинд байгаа 21 оюутныг татан авахаар билетний захиалга өгсөн байсан боловч нислэгүүд цуцлагдсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

No description available.Гадаад харилцааны яамнаас Украин улсын нөхцөл байдал, монгол иргэдийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд “Украины Харьков хотод нийт 18 оюутан, дөрвөн байнга оршин суудаг Монгол иргэн байгаа. Харин Киев хотод 12 оюутан мөн гурван байнга оршин суудаг иргэн байгаа. Кривой Град хотод хоёр оюутан байна.

Харьковд хотод байгаа оюутнуудын тухайд дайн эхэлснээс хойш хэсэг хугацаанд хоргодох байранд байсан. Өнөөдөр өглөөний авсан мэдээгээр зарим оюутан тухайн хоргодох байраас гарч, оюутны байр болон өөр байранд очсон байна. Харьковт нөхцөл байдал харьцангуй хэвийн болж байна гэсэн мэдээллийг өгч байна.

Киев хотод болон Кривой Градад байгаа оюутнууд бүгд оюутны байрандаа байгаа бол бусад хотуудад оршин сууж байгаа манай иргэд маань өөр өөрсдийнхөө гэрт байгаа гэсэн мэдээлэл байна.

Львов хотод манай улсын нэг оюутан суралцдаг. Тус оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамтаар монголын цагаар өнөөдөр өглөө 11.00 цагийн орчимд Польшийн хилийг давсан.

Польш улсын хувьд дайнаас зугтаж байгаа гаднын иргэдийг 15 хоногийн хугацаатай ямар нэг виз болон бусад шаардлагыг тавихгүйгээр хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Энэ хүрээнд бид өчигдөр Польшийн хилээр нэвтрэх хүсэлтэй монгол иргэдийн жагсаалтыг тус улсын талд хүргүүлсэн. Тухайн дөрвөн иргэнийг очиход манай улсын Элчин сайдын яамнаас тосон авч, Монгол руу буцах ажлыг зохион байгуулж байгаа

Украинд байгаа иргэдийг татан авах болон түүнд шаардлагатай ажилд 500 хүртэлх сая төгрөгийг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн. Украинд байгаа 21 оюутныг нислэгээр татан авахаар билетний захиалга өгсөн байсан боловч тухайн өдрийн нислэгүүд цуцлагдсан. Дараагийн хувилбар бол иргэдээ газраар татаж авах. Харьковт байгаа иргэдийг ОХУ-аар дамжуулан татан авах боломжтой эсэхийг судалж байгаа” гэлээ.

Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан боллоо
Жендэрийн үндэсний хорооны 2022 оны ээлжит хуралдаан боллоо
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.