Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сараар сонгон төлөх боломжтой боллоо. Ингэхдээ иргэд E-barimt аппликэйшнээр төлсөн шимтгэл 15-30 минутад баталгаажих бөгөөд сар, хагас жил, бүтэн жил гэсэн сонголтуудаас сонгон төлөлтөө хийх боломжтой аж.

Тэгвэл шимтгэл төлөх зааврыг хүргэе.

  • Алхам 1️⃣ : E-Barimt аппликэйшндаа UPDATE хийж, нэвтрэх.
  • Алхам 2️⃣ : Үйлчилгээ цэснээс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” хэсгийг сонгох.
  • Алхам 3️⃣ : Даатгуулагчийн төрлөө сонгох.
  • Алхам 4️⃣ : Шимтгэлээ сар, хагас жил, бүтэн жилээр төлөх сонголтуудаас сонгох.
  • Алхам 5️⃣ : Өөрийн регистрийн дугаар болон аймаг, дүүргээ сонгон баталгаажуулах.
  • Алхам 6️⃣ : Хүснэгтээс шимтгэл төлөх саруудаа сонгох
  • Алхам 7️⃣ : Төлбөрийн боломжуудаас сонгох

Иргэд шимтгэл төлөлтөө баталгаажсан эсэхийг http://www.emd.gov.mn/ сайтаас шалгах боломжтой юм.

May be an image of text

May be an image of phone and screen

May be an image of phone and screen

May be an image of phone and screen

Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож 15 сая төгрөгөөр торгох ял оноолоо
Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож 15 сая төгрөгөөр торгох ял оноолоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.