СЗХ: Даатгалын компаниуд дараах тохиолдолд цагдаа дуудахгүй, цагдаагийн тодорхойлолт заавал шаардахгүй даатгалын нөхөн төлбөрийг олгоно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 4 секунд

Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, даатгуулагч зам тээврийн осол гаргасан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгоход цагдаагийн тодорхойлолт шаардлагатай эсэх талаарх дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно.” гэж заасан байдаг.

Үүний дагуу, зам тээврийн осолд холбогдсон жолооч нар нь ослын талаар аливаа маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, даатгагчийн заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулж, талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд даатгагч нь даатгуулагчид тээврийн цагдаа дуудах шаардлага тавихгүй байх, мөн цагдаагийн тодорхойлолт заавал шаардахгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

Харин зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, жолооч архи, мансууруулах бодис хэрэглэсэн, талууд даатгалын тохиолдолд гэм буруутай эсэх талаар маргаантай нөхцөлд тээврийн цагдаагийн албанд дуудлага өгөх нөхцөл бүрдэх юм.

Энэхүү зохицуулалт болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдол байвал даатгуулагч та, Санхүүгийн зохицуулах хорооны 51-261275 тоот утсанд хандах боломжтой.

Д.Цогтбаатар: Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм 
Д.Цогтбаатар: Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан хүмүүс яагаад хөрөнгийн биржийн салбарт ингэж олноороо орж ирэх гээд байгаа юм 
 
Ө.Шижир: С.Эрдэнэ дарга дэд консулаар очлоо гээд дөрвөн жил татвар төлөгчдийн мөнгөөр жаргаж байгаад л ирнэ. Сайн дураараа татгалзаж залуучуудад боломж олгох хэрэгтэй
Ө.Шижир: С.Эрдэнэ дарга дэд консулаар очлоо гээд дөрвөн жил татвар төлөгчдийн мөнгөөр жаргаж байгаад л ирнэ. Сайн дураараа татгалзаж залуучуудад боломж олгох хэрэгтэй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!