Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн.
Тэгвэл Оюу толгойн гэрээг хийхэд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр уг үйл явдалтай холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Оюу толгой төсөл шиг энэ том үйлсийг ганц хүн, ганц нам, ганц далайлтаар бүтээнэ гэж үгүй. Дутууг гүйцээж, дундуурыг дүүргэсэн дүү нартаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газрын сайд нар, УИХ-ын эрхэм гишүүд, Оюу толгойд ажиллаж буй бүх хүмүүст гүн талархал илэрхийлъе. Монгол Улс маань мандан бадраг" гэжээ.