Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Солонгоо: Нэг хүн 34 холбооны даргаар ажиллаж байгаа тохиолдол бий

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Холбооны эрх зүйн байдлын тухай хууль болон уг хуулийн төсөлт холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нэг хүн олон холбооны даргаар ажиллах боломжтой, эсэх талаар тодрууллаа.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо "Одоо байгаа бүртгэлээс харахад хамгийн их байгаа нь нэг хүн 34 холбоог үүсгэн байгуулж удирдаж байна. Яваандаа холбоодын үйл ажиллагаа цэгцрээд санхүүгийн ил тод байдал сайжраад эхлэхээр энэ асуудал шийдэгдэх болов уу гэж харж байгаа. Нэг хүн зөвхөн нэг холбоо үүсгэн байгуулж удирдана гэж хязгаарлах нь хуулийн зохицуулалтын хувьд боломжгүй. Үндсэн эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэх эрхтэй" гэв.

ШИНЭ ХУУЛЬ: Улс төрчид урлаг, спортын холбоодын даргаар ажиллахгүй
ШИНЭ ХУУЛЬ: Улс төрчид урлаг, спортын холбоодын даргаар ажиллахгүй
 
Олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг “халагдахыг дээрээс нь албадсан“-аар ажлаасаа чөлөөлөгдлөө гэв
Олон нийттэй харилцах 11-11 төвийн дарга Г.Одгаравыг “халагдахыг дээрээс нь албадсан“-аар ажлаасаа чөлөөлөгдлөө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.