Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Рагчаадорж: Цэргийн бүртгэлээ гэрээсээ, хаанаас ч e-mongolia аппликэйшнаар хийх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхлэхтэй холбоотойгоор НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Өнөөдрөөс e-mongolia-д БХЯ нэгдэж байна. БХЯ-аас цахимаар үзүүлэх эхний үйлчилгээ бол цэргийн бүртгэлийн үйл ажиллагаа. Өмнө нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэд хороон дээр, сумын тамгын газарт биеэрээ очиж бүртгүүлдэг байсан бол энэ жилээс e-mongolia аппликэйшнийг ашиглан гэрээсээ, хаанаас ч цахимаар бүртгүүлэх боломжтой болж буйгаараа онцлог юм. Мөн тоо бүртгэлийг цахим хэлбэрээр хийнэ. Цаашдаа алба хаасан тухай лавлагаа авах зэргийг e-mongolia-д байршуулж байна. Харин e-mongolia аппликэйшнийг ашиглах боломжгүй бол нийслэлийн үйлчилгээний зургаан цэгт болон баг, хороон дээрээ иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очин бүртгүүлэх аж. Бүртгэл нэгдүгээр сарын 5-21-нийг хүртэл явагдана" гэв.

Франц Улсад ковидын шинэ мутаци илэрчээ
Франц Улсад ковидын шинэ мутаци илэрчээ
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.