Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналтын хугацааг багасгах санал гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Нийслэлийн Засаг даргийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангахаар зөвлөл байгуулсан. Тэгвэл Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл анхны хурлаа хийлээ.

Хуралдаанаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн хуулийн этгээдэд үзүүлж буй 44 төрлийн үйлчилгээ, НЭМГ-аас олгож буй найман төрлийн зөвшөөрөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгодог нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн талаар хэлэлцэв. Ингэхдээ хуулиар зохицуулдаг тусгай зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг бууруулах, иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэх талаар зөвлөлийн гишүүд санал солилцлоо.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас олгодог 44 үйлчилгээний 20 үйлчилгээг цахимаар шууд авах боломжтой болов.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгодог. Ингэхдээ есөн төрлийн бичиг баримтыг зайлшгүй шаардан, ажлын 20 хоногт шаардлагатай хяналтыг хийн, зөвшөөрөл олгож байна. Зөвлөлийн зүгээс ажлын 20 хоногт хийх хяналтын хугацааг багасгах, бүрдүүлэх шаардлагатай есөн төрлийн баримт бичгийг цөөлөн, цахим холболт хийх санал гаргалаа.

Дусал цусаар өвчнийг илрүүлэх технологи бүтээсэн гэх эмэгтэйд ял оноолоо
Дусал цусаар өвчнийг илрүүлэх технологи бүтээсэн гэх эмэгтэйд ял оноолоо
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.