Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын залуучуудын шигшээ баг Монголд 20 хоногийн бэлтгэл хийлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 10 секунд

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Францын залуучуудын шигшээ баг манай улсад 20 хоногийн хамтарсан бэлтгэл хийгээд өчигдөр нутаг буцлаа. “Парис-2024” цаашлаад “Лос-Анжелес-2028” олимпод бэлтгэгдэж буй Францын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар Халдо Мехедди ажилладаг бөгөөд манай улсад 10 тамирчин, нэг эмчийн хамт бэлтгэл сургуулилт хийсэн юм.

Халдо Меххеди манай улсад хийсэн хамтарсан бэлтгэлд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд ирэх онд залуучуудын эмэгтэй багтайгаа ахин ирэхээр болсон байна. Өмнө нь Тэдди Ринье тэргүүтэй Францын жүдо бөхийн олимпын шигшээ баг манай оронд хамтарсан бэлтгэл хийж байсан бөгөөд “Токио-2020” олимпод багаараа алтан медаль хүртсэн билээ.

Мөн Францын залуучуудын багтай хамт Бельгийн алдарт жүдоч -100 кг-ын жингийн ДАШТ-ий хүрэл медальт, үнэмлэхүй ДАШТ-ий мөнгөн медальт Бельгийн Тома Никифоров дасгалжуулагчийн хамт манай улсад хамтарсан бэлтгэл хийжээ.

Б.Нандинцэцэг: Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно
Б.Нандинцэцэг: Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно
 
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Нийслэлийн 25 сургууль, 26 цэцэрлэг түүхий нүүрсний уурын зуух ашиглаж байгаагийн 4-ийг нь хийн түлшинд шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.