Олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж тархиндаа хүнд гэмтэл авсан Э.Энхбат начин өнгөрсөн Бямба гаригт эх орондоо ирсэн билээ. Ингэхдээ тэрбээр "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгвэл Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн 8 сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юм аа" гэжээ.