ОУХМ Г.Наранцэцэг, К.Ёолк нар эхний ялалтаа авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Өнөөдөр манай улсын жүдо бөхийн дөрвөн тамирчин “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадам барилдаж буй. Тэгвэл ОУХМ К.Ёолк, Г.Наранцэцэг нар эхний ялалтаа авлаа. Тодруулбал,

“Будапешт-2025” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк, Афганистаны Хикматулла Рахманиг торгуулиар ялж шөвгийн наймд шалгарлаа. Тэрээр вазари, юүко үнэлгээтэй барилдааныг хошуучилж яваад ийнхүү цэвэр ялсан. Түүний шөвгийн наймын учраа өнгөрсөн оны ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны Ази тивийн аварга Тажикистаны Нурали Эмомали байх юм.

Эмэгтэй жүдочдоос тэмцээний салхийг хагалж Антальягийн Их дуулгын аварга, ОУХМ Ганбаатарын Наранцэцэг өрсөлдөгч Тажикистаны Алия Муминоваг 46 секундэд иппон буулгалаа. Хагас шигшээд ОУХМ Г.Наранцэцэг өнгөрсөн оны Улаанбаатар, Парисын Их дуулгын аварга Японы Мицуки Кондотой хүч үзнэ.

Ирэх 12 дугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно гэв
Ирэх 12 дугаар сарын 15 гэхэд иргэд дүүжин тээврээр зорчиход бэлэн болно гэв
 
П.Мөрөн “Ралли-Рейд“-ийн ДАШТ-ий Мароккогийн гарааг 2-р байраар үргэлжлүүлж, 2-р үе шатанд 423 км зам туулна
П.Мөрөн “Ралли-Рейд“-ийн ДАШТ-ий Мароккогийн гарааг 2-р байраар үргэлжлүүлж, 2-р үе шатанд 423 км зам туулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!