Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн захиргааг Яармаг руу нүүлгэх ажлын бэлтгэл ажил хангагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийслэлийн захиргааг Яармаг дахь шинэ байр руу нүүх чиглэлийг Монгол Улсын Засгийн газар өгсөн. Энэ дагуу ирэх сард бэлтгэл байдал хангагдаж, нүүхээр зэхэж байгаа талаар НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээллээ.

Тэрбээр "Яармагийн шинэ цогцолбор байр луу нүүх бэлтгэл ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Эмнэлэг 11 дүгээр сарын 20-нд чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан ариутгал, халдваргүйжилтийг хийсэн. Зарим засварын ажлууд байгаа. 12 дугаар сарын 10-нд Улсын комисс хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа. Нүүлгэн шилжүүлэх байгууллагууд, зохион байгуулалтын асуудлууд бэлэн болж байгаа" гэв.

Омикрон халдварын үед илэрдэг шинж тэмдэг
Омикрон халдварын үед илэрдэг шинж тэмдэг
 
16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн гэх этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал 08.30 цагаас үргэлжилнэ
16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн гэх этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал 08.30 цагаас үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.