Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Загасчилж аваад осолдсон иргэдийг 28 дахь өдрөө эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Загасчилж яваад усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тодруулбал, Төмстий багийн “Доргонот” гэдэг газар “Шижир-Алт" ХХК-ийн таван ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, хоёр хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 5-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

Аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат 53 настай эрэгтэй О-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, эрэлч нохойтой, ар гэрийнхний хамт хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг Төмстий багийн “Доргонот" гэдэг газраас “Туулын гүүр" гэдэг газар хүртэл 35 км-т завиар урсаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт түр зогсоосон байна. Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 1-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Спорт, соёл урлагийн үйл ажиллагааг нээх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ
Спорт, соёл урлагийн үйл ажиллагааг нээх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх