Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Хоёр хүүхдээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэгт хамтарсан баг ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг 45 настай иргэн дөрвөн настай дагавар охин болон зургаан настай хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан. Тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Тухайн этгээд өмнө нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдээд шүүхээс ял шийтгэл авч, суллагдсан. Дахин ийм гэмт хэрэгт холбогдоод хуулийн байгууллагад шалгагдаж байна. Анхны авсан ял дээрээ давж заалдаад хугацаагаа таван жил хэдэн сар болгосон гэх мэдээлэл байна.

Мөн хорих ангидаа ажил эрхэлж, шалгагдаж байхдаа хоригдсон хугацаа гээд хугацаанаасаа өмнө суллагдсан байна. Ямар үндэслэлээр хугацаа нь хасагдсан гэдгийг шүүхийн байгууллагаас тодруулах хэрэгтэй. Бид мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Мөн хүүхэд хамгааллын хамтарсан баг үүн дээр ажиллаж байгаа. Хүүхдүүдийг хамгаалах төв рүү авч явсан гэх мэдээлэл байна" гэлээ.

Б.Бямбадорж: НЭМГ-ын үйл ажиллагааг цахимжуулснаар эрүүл мэндийн үйлчилгээ шинэ шатанд гарна
Б.Бямбадорж: НЭМГ-ын үйл ажиллагааг цахимжуулснаар эрүүл мэндийн үйлчилгээ шинэ шатанд гарна
 
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Б.Энхбаяр: Энэ хориг 2019 онд хийсэн ҮХНӨ хэрхэн зөв амилах вэ гэдэг жишиг болох гээд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.