Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөснийг ойлгохгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар төсвийн асуудал хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Өндөр цалинтай иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ өндөр төлөөд эргээд эмнэлэг дээрээ очихоор дараалал ихтэй, үйлчилгээгээ авч чадаагүйгээс хувийн эмнэлэг орох шаардлага гарч байгаа юм. Орлогогүй хүмүүс шимтгэлээ нөхөөд төлж байна. Энэ нь шударга биш. Үүнээс болж зарим иргэд цалингаа багаар тооцож шимтгэлээ төлөх асуудал гарч байна.

Мөн манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум усан бассейн барихаар төсөвлөсөн байна. Сүхбаатар сум бассейнтай. Хоёр бассейнаар яах гэж байгааг ойлгохгүй байна" гэв.

“4 тэрбум төгрөг нэхэхэд нь өгөөгүйн төлөө жагсаал хийж байгаа нь гадны захиалгаар хийж буй үйлдэл“
“4 тэрбум төгрөг нэхэхэд нь өгөөгүйн төлөө жагсаал хийж байгаа нь гадны захиалгаар хийж буй үйлдэл“
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.