
Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ч.Ундрамын ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр 2023 онд өөрийн орлого 199 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2024 онд 265 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Тодруулбал, түүний орлого 66 сая төгрөгөөр нэмэгджээ. 2023, 2024 онд гэр бүлийн орлого байхгүй гэж мэдүүлсэн байна.
50 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц нь 2024 онд 945 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоол болон өргөжжээ. 735 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Land Criuser 300, Toyota, Vanguard, Land Rover, Range Rover машинтай.
Малгүй. 30 сая төгрөгөөр үнэлэгдэх газар нь 50 сая төгрөг болж нэмэгдсэн.
1 тэрбум 48 сая төгрөгийн үнэт эдлэл нь 1 тэрбум 478 сая төгрөг болж, 430 сая төгрөгөөр нэмэгджээ.
411 сая төгрөгийн хадгаламж нь 995 сая төгрөг болж, 584 сая төгрөгөөр нэмэгдсэн байна.
Авлагагүй, зээлгүй байна.