
МУГЖ М.Түвшинхүү өчигдөр цахим хуудастаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр “Наадмын нээлтийн алдаанд арьсаа хамгаалж би үзээгүй гэж цэргээ хаядаг тавиул генерал, байгуулагдаад удаагүй яам дөнгөж хөл тэнцэж байхад самрах гээд байгаа бол өөрөө зайлаарай.
Чинбатын Ундрам аа!!!
Баяр наадмын комисс нээлтийн үйл ажиллагааг 2 удаа хянахад дунд нь алга ташаад Шадарын дэргэд баясаад сууж байсан чинь нүднээ тодхон харагдаж байна шүү!!!
Г.Занданшатар Ерөнхий сайд энэ хүнээ сурга, эсвэл буцааж аваарай!
Бид ажлаа мэддэг хүмүүсээр нь удирдуулмаар байна даа” гэжээ.