Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ-ны дэргэдэх ор зохицуулах баг 24 цагаар ажиллаж байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 12 секунд

ЭМЯ-ны дэргэдэх ор зохицуулах баг 24 цагаар ажиллаж буй. Аравдугаар сарын 21-ний 21 цагийн байдлаар дүүргийн тандалтаар нийт 511 иргэнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүсэлт ирснээс хэвтэх шаардлагатай улбар шар эрэмбийн 324, шар эрэмбийн таван хүнийг эмнэлэгт шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, тандалтаар хандсан өвчтөний 80 гаруй хувийг хэвтэн эмчлүүлжээ.

Ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн мэдээллийн дагуу эмнэлгийн орыг зохицуулах чиг үүргийг хүлээж байгаа. Эхний ээлжид ЭМЯ болон НЭМГ-ын харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс мэдээллийг авч нэгтгэн зохицуулалтыг хийж байгаа бөгөөд цаашдаа мэдээлэл авах программ хангамжийг сайжруулан бүх эмнэлгүүдээс мэдээллийг авна.

ОРОН НУТАГ: Дорноговьд 115, Сүхбаатарт 92 тохиолдол бүртгэгдэв
ОРОН НУТАГ: Дорноговьд 115, Сүхбаатарт 92 тохиолдол бүртгэгдэв
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд