Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батсуурь: Г.Занданшатар “Хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй“ явж байсан удаатай, ер нь дандаа согтуу явдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хурлын үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг чуулганы хуралд удаа дараа согтуугаар оролцож байсан гэх мэдээлэлд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тайлбар хийлээ.

Тэрбээр "Тэр бол УИХ-ын дарга Г.Занданшатартай холбоотой асуудал. Би Г.Занданшатарыг УИХ-ыг удирдаж чадахгүй байна гэж шүүмжилдэг. Тэгэнгүүт намайг өөртэйгээ адилтгаж бодож байна. Өнгөрсөн хавар бид талбайд жагсаж байхад Г.Занданшатар гарч ирэхдээ шал согтуу. "Хэл нь тагнайгаа олохгүй, хөл нь талбайгаа олохгүй" явж байсан. Мөн Ерөнхийлөгчийн тангарагийн үеэр "ярьж чадахгүй" сольж холиод "Халтмаагийн Хүрэлсүх" гэх мэт Монгол оронд шившигээ дэлгэсэн. Үүнийг нь хэлэнгүүт намайг өөртэйгээ адилтгаж, согтуу байна чуулганыг хаахдаа хэлсэн. Тэр өдрийн бичлэгийг үзвэл би хамгийн түрүүнд ирсэн. Нэг ч гараагүй. Өдөр хамт олонтойгоо хамт хоол идсэн. Би угаасаа архи уудаггүй. Тэгээд ч ковид тусчихаад эдгээд гам барьж байсан. УИХ-ын танхимд согтуу орж ирсэн түүх байхгүй. Харин Г.Занданшатар өөрөө бол дандаа согтуу байдаг" гэв.

Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг өргөн барилаа
Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг өргөн барилаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.