Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Байшин шатаж, хоёр хүн угаартан 13 настай хүүхэд түлэгдсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Энэ сарын 17-н буюу өчигдөр оройны 23.50 цагт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатжээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23.57 цагт очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байсан аж.

Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НЯТТТөв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Тоглолт зохион байгуулсан “Собт трейд“ компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Тоглолт зохион байгуулсан “Собт трейд“ компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.