Энэ сарын 15-нд "Зайсан Хилл" цогцолборт "Камертон" хамтлагийн тоглолт болсон. Ингэхдээ НОК-оос зөвшөөрөл аваагүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн юм. Улмаар тус тоглолтыг зохион байгуулсан "Зайсан Хилл" цогцолборын "Собт трейд" компанид хэрэг үүсгэж, тусгай зөвшөөрлийг нь цуцалжээ.
Учир нь "Собт трейд" компани нь хоолны шаардлагад тавигдаж буй тусгай шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүй. Хариуцлагын гэрээгүй. Мөн үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, ажилчид нь халдвар хамгааллын хэрэгслийг хэрэглээгүй, хоёрдугаар тундаа хамрагдаагүй. Нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт хэрэглээгүй. Халдвар хамгааллын наад захын дүрэм журмыг дагаж мөрдөөгүй ноцтой зөрчил илэрч байна. Түүнчлэн хүн хоорондын зай бариагүй, байнгын их цэвэрлэгээ хийгээгүй, ариутгал огт хийлгэж байгаагүй зөрчил илэрсэн. Тиймээс торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна. "Собт трейд" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналаа хүргүүлсэн. Цаашдаа тухайн компанид хариуцлага тооцно. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах арга хэмжээ авна" гэж НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдсэн. Энэ дагуу тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.