Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Монгол морь, илжиг хоёр нэг зам дээр уралдах ёсгүй

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
6 минут 21 секунд

Сүүлийн жилүүдэд үндэсний баяр наадмыг тойрсон асуудлууд ихээхэн гарах болсон. Бөхчүүдийн хувьд сэргээштэй холбоотой асуудлууд, хурдан морь уралдааны хувьд эрлийз, Монгол морийг ялгаж уралдуулах, унаач хүүхэд унаж бэртэх гэх мэт олон олон асуудал гардаг болсон. Тэгвэл хурдан морины уралдааны эргэн тойронд үүсэж байгаа асуудлуудын талаар МҮМУУХ-ны ерөнхийлөчийн үүрэг гүйцэтгэгч МУТМУ, Монгол Улсын Начин Ц.Дуламсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу? Монгол морины уралдаан, үндэсний их баяр наадам хамгийн их хэл ам дагуулдаг баяруудын нэг болсон шиг байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- “Монгол адуугаа авч үлдэе, Монгол наадам монголоороо байх ёстой, монгол өв соёл алдагдаж байна” гэдэг агуулгыг хүрээнд жирийн малчин, уяачид харж байна. Өнөөдөр бидэнд нийгэм, эдийн засгийн асуудал тулгарч байна. Тусгаар тогтносон монгол улс оршин тогтнохын тулд өөрсдийн өв соёл, бусад улсаас ялгарах онцлог, түүхээ дэлхийд таниулах хэрэгтэй. Түүхээ мэдэхгүй бол удаан оршин тогтнох боломжгүй. Тэгэхээр энэ өв, соёлоо хадгалья, хамгаалья гэдэг малчид, уяачдын дуу хоолойг монголын нийт ард иргэдэд хүргэх хэрэгтэй.

-Та “Илжиг, адуугаа ялгахгүй уяач байна” гэж шүүмжилсэн шүү дээ, энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Жишээлбэл, хэн нэг залуу надаар морь худалдаж авахуулаад, уяуулж байна гэж бодьё. Түүний морь айрагдаад ирэхэд нь хэн нэг хүнээр бичиг баримт бүрдүүлүүлүүлээд алдарт уяач цол авчихаж байгаа юм. Ямар ч морь уяах сургалт, сургуульд сураагүй, морь хэрхэн уяах вэ гэдгийг мэдэхгүй хүн уяачийн цол аваад байгаад гол учир байгаа юм. Адуу, илжиг хоёрыг нэг зам дээр уралдуулж болно гэж боддог хүмүүс байна. Монгол адууг, эрлийз адуутай уралдуулж цол олгох нь байж болохгүй зүйл. Энэ хүмүүсийг адуу, илжиг хоёроо ялгахгүй байгаатай адилхан гэж бодож байна.

-Эрлийз адуу болон монгол адууны уралдааны тал дээр асуудал үргэлж гардаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ?

-Эрлийз адуу оруулж ирээд, монгол адуутай хамт нэг зам дээр уралдуулаад байгаа юм. Монгол наадам Хүннү гүрний үед үүсэж байсан, гэтэл хэдэн залуу эрлийз адуу уралдуулж өв соёлыг гуйвуулах нь шударга бус байна. Үндсэн хуулийнд таван хошуу малыг төрийн хамгаалалтад авахаар заасан байдаг. Тэр тусмаа удмын санг нь хамгаална гэж заасан байгаа. Монгол адуу монголоороо байж, үндэсний баяр наадам болох ёстой. Тэгэхээр бидний зүгээс төр энэ асуудалд анхаарал хандуулж, төрийн зохицуулалт хийгээсэй гэж хүсэж байна. Сүүлийн үед их мэдэгч, морь сонирхогч, худлаа гавьяатууд их болж байна.

-Ардын хувьсгалийн 100 жилийн ойн баяр хойшилсон, үүнд ямар байр суурьтай байсан бэ?

-100 жилийн наадам хойшлох нь зөв гэж үзэж байна. 100 жилийг монголчууд нийтээрээ тэмдэглэх учиртай. Наадам зөвхөн бөх, харваач, уяачдийн баяр биш монголын нийт ард түмний баяр, монгол төрийн баяр шүү дээ. Монгол төрийн үндэсний баяр наадам зохион байгуулах хууль бий, түүнээс биш хэдэн хүн морь уралдуулаад цол олгодог юм байхгүй харин ийм болгох гээд байгаа нь харамсалтай байна.

-100 жилийн наадам хойшилсон ч гурван газар бүсийн наадам зохион байгуулж унаач хүүхэд гэмтсэн асуудал гарсан үүн дээр ямар байр суурьтай байсан бэ?

-Бүсийн наадам зохиох эрхийг өгөөгүй. Засгийн газраас тийм тогтоол гаргаагүй. Цол авах гэсэн хүмүүс л бүсийн наадам зохиож байна.

-Зарим тохиолдолд морин уралдаан гэхээр баячуудын зугаа цэнгэлийн хангах зориулалттай зүйл болсон юм шиг санагддаг, та үүнтэй санал нийлж байна уу?

-Наадам, уралдаан бол өөр зүйл. Дэлхийд хөрөнгөө тодорхойлох гэж, шоу болгож уралдаан зохиодог. Баян хүмүүсийн хийдэг ажил. Харин монгол наадамд хүн болгон оролцох боломжтой энэ бол бидний үндэсний баяр гэдгийг ойлгох хэрэгтэй. Уралдаан, наадам хоёрыг тус тусад нь зохиох хэрэгтэй. Уралдаан хиймээр байвал дэлхийн жишигт нийцүүлж наадмаас тусад нь хийх хэрэгтэй. Өвөг дээдсээс өвлөж ирсэн уламжлалыг гээгдүүлж болохгүй гэдэгт талын малчдын хүсэл зорилго оршиж байгаа юм шүү. Одоо жишээ татвал зарим наадамд онгоцоор морь дагаж аархаж байх жишээтэй би үүнтэй санал нийлдэггүй.

-Монгол морийг хүүхдээр унуулахад хүүхдийн амь эрсдэх, бэртэх асуудал гардаг. Үүний талаар таны байр суурь ямар байна вэ?

-11 жилийн өмнө ЮНЕСКО –оос монгол хүүхэд унахыг зөвшөөрсөн байдаг.

-Монгол өв уламжлалаа хадгалж ирсэн уяачдыг төр засгаас хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Дэмжлэг бага байсан, харин одоо их болох байх гэж найдаж байна. Төр засгаас дэмжээсэй хэмээн хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.

УОК: Гадаадаас ирж буй иргэдээс шинжилгээ авч, гэрийн ажиглалтад шууд шилжүүлнэ
УОК: Гадаадаас ирж буй иргэдээс шинжилгээ авч, гэрийн ажиглалтад шууд шилжүүлнэ
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.