УОК-ын хуралдаанаар эрүүл мэндийн салбар хүнд нөхцөл байдалд байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэлэлцжээ.
Хуралдаанаас гадаадаас ирж буй вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэдийг 7 хоног зочид буудал, 7 хоног гэрээр тусгаарладаг байсан журмыг хүчингүй болгожээ. Ингэснээр 2021 оны аравдугаар сарын 15-наас эхлэн нисэх буудалд буусан иргэдээс газар дээр нь шинжилгээ авч, шинжилгээний хариуд үндэслэн гэрийн ажиглалтад шилжүүлнэ.