Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин, Жо Байден нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах санал дэвшүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар цахимаар оролцож үг хэллээ.

Чуулганы үеэр ОХУ-ын Гадаад батлан ​​хамгаалах бодлогын зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн Сергей Борисович Брилёв Улаанбаатар хотыг Швейцарын Женевтэй адилтган дүгнэж, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалтыг Улаанбаатарт хийж болох юм гэсэн санал дэвшүүлсэн байна.

Учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улс бол хоёр хөрш улстайгаа хилийн маргаан байхгүй, дотооддоо шашин хоорондын мөргөлдөөн байхгүй, терроризмгүй, улс төр нь тогтвортой улс тиймээс гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай ажиллах бүрэн боломжтой, та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн асуудлаар ГХЯ тайлбар өглөө
БНСУ-д хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн асуудлаар ГХЯ тайлбар өглөө
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.