Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн асуудлаар ГХЯ тайлбар өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

БНСУ-ын Инчон хотын Бүпён дүүрэгт хоёр жил гаруй буудалд ажиллаж байсан монгол эмэгтэй солонгос захиралдаа зодуулсан хэрэг гарсан. Солонгос захирал нь түүнийг хүчирхийлэхийг завдахад хохирогч эмэгтэй эсэргүүцсэнээр зодуулсан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм.

Хохирогч эмэгтэй амьд гарахын тулд буудлаас өмссөн хувцастайгаа хөл нүцгэн зугтан гарч, ойролцоох дэлгүүр рүү гүйж ороод, дэлгүүрт байсан хүмүүсээс тусламж хүссэнээр аврагдсан аж. Гэвч хэсгийн цагдаа хохирогчийг хууль бусаар оршин сууж байсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлэлгүй шууд саатуулах байр руу шилжүүлсэн байна.

Хохирогч эмэгтэй өдгөө хоол ч идэж чадахгүй хүнд буй тухай БНСУ дахь "Монгол нийгэмлэг" ТББ-ын тэргүүн Н.Аззаяа цахим хуудастаа бичжээ. Уг асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах тайлбарыг хийжээ.

Кавай Дрэйкийн шинэ клипэнд тогложээ
Кавай Дрэйкийн шинэ клипэнд тогложээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.