Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн удирдлагуудад найр хуримыг бүрэн хориглох үүрэг өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс аймаг, орон нутгийн удирдлагуудад хурим найр зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргах үүрэг өглөө.

Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр хөдөө орон нутгаас Улаанбаатарыг чиглэсэн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, орон нутагт найр хуримыг өргөн тэмдэглэж байгаагаас халдварын эрсдэл нэмэгдэж байгаа талаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр хэлсэн юм.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд орон нутагт бүртгэгдэх тохиолдлын тоо өндөр байна. Найр хуримыг өргөн хэмжээнд хийж байгаа нь орон нутагт халдварын эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Тиймээс иргэд олон нийтийг намрын өдрүүдэд найр хуримыг энэ жилдээ хойшлуулах зөвлөмжийг өгч байна. Тухайлбал, Баянхонгор аймагт найранд очсон 39 иргэнээс халдвар илэрсэн. Найр хурим хийх нь эргээд маш том эрсдлийг бий болгож буй учраас орон нутгуудад найр хуримыг бүрэн хориглохыг орон нутгийн удирдлагуудад үүрэг болгож байгаа" гэлээ.

Дельта хувилбарын үед дараах ШИНЖ ТЭМДГҮҮД голлож байна
Дельта хувилбарын үед дараах ШИНЖ ТЭМДГҮҮД голлож байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.