Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Япон, Солонгост өдөрт 90-100 мянган тохиолдол илэрч байна“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 7 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Дэлхий даяар халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээллээ.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар 16 сая орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 20 хувиар буурсан үзүүлэлт юм. Япон Улсад өвчлөл нэмэгдэж байна. Өдөрт 90,000 тохиолдол бүртгэгдэж байгааг бүүстер тунгийн хамрагдалт тааруу байгаатай холбож байна.

БНСУ-д мөн халдварын тохиолдол эрчимтэй өсөж байна. Өдөрт 100,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа ба цаашдаа энэ тоо 200,000 болж өсөх тооцоолол гарчээ. Харин ОХУ-д өдөр 180,000 орчим тохиолдол бүртгэгдэж байна.

Их Британи, Франц улсуудад халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан гадаадаас ирж байгаа хүмүүст вакцин хийлгэсэн байх шаардлагыг л тавьж байгаа" гэв.

“Омикроны үед халдвар авсан иргэд вакцин хийлгээгүй тохиолдолд дахин өвдөх эрсдэлтэй“
“Омикроны үед халдвар авсан иргэд вакцин хийлгээгүй тохиолдолд дахин өвдөх эрсдэлтэй“
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.