Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Батбаяр: Онцын шаардлагагүй бол эмийн багцыг заавал авах гээд байх хэрэггүй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 55 секунд

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Монгол Улсад Омикрон халдварын тархалтын 70 орчим хувийг эзэлж байна. Манай улсын хувьд вакцинжуулалт өндөр байгаа учир иргэд харьцангүй хөнгөн тусч байна" гэсэн юм. Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Омикроны давалгаа эхэлчихлээ. Оргил үе нь Цагаан сарын үеэр таарах нь. Цагаан сарыг хийх эсэх асуудалд ЭМЯ ямар байр суурьтай байна вэ?

-Омикрон хувилбарын оргил үе сар орчим үргэлжлээд дуусч байна. Манай улсын хувьд нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр буурах болов уу гэсэн таамаглалтай байна. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд хийж, бусад золголтоо цахимаар хийхийг зөвлөж байна. Энэ бол иргэдийн хариуцлагын асуудал.

-Халдвар авсан иргэдэд ӨЭМТ-өөс багц олгож байгаа юу?

-Хэвийн олгож байгаа. Дахин халдвар авсан хүмүүст ч олгож байгаа. Өнгөрсөн онд өрхийн эмнэлгээр дамжуулж олгосон 160 мянган төгрөгийн багц нь эм, өрхийн эмч нарын зардал, ажлын хөлс багтсан байсан. Энэ багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаад Омикрон хувилбар хөнгөн, вакцинжуулалт өндөр байгаа учир гэртээ тусгаарлаад, эмчилж болж байгаа. Иргэн болгон багц авна гээд багцаа аваад байвал ЭМД-т байгаа таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулагдах мөнгө хорогдож байгаа. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол багцыг заавал авах гээд байх шаардлагагүй.

“Омикрон хувилбар хүндэрсэн тохиолдолд ухаан балартана“
“Омикрон хувилбар хүндэрсэн тохиолдолд ухаан балартана“
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.