Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Байгалмаа: Дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 11 секунд

Эрүүл мэндийн яамнаас долоо хоногийн тойм мэдээллийг хүргэж байна. Тус мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Монгол Улсад өмнө нь хоёр давлагаа бүртгэгдсэн. Гурав дахь давлагаа зургаадугаар сард бүртгэгдэж байсан. Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд халдварын тохиолдол 3000-ыг давсан. Нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 хувь хүрсэн.

Мөн хөдөө орон нутагт өвчлөл эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-наас хойш нийслэлд олон нийтийн газраас үйлчлүүлэх хүн амын тоо эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-нд хийсэн таамаглалаар дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон. Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн" гэв.

М.Энхсайхан: Шоронд 469 хонохдоо юуг эс эргэцүүлэх билээ дээ
М.Энхсайхан: Шоронд 469 хонохдоо юуг эс эргэцүүлэх билээ дээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд