Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМП: С.Ядамдорж Казахстаны бөхөд ялагдлаа

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
0 минут 49 секунд

Токио-2020 Паралимпын XVI наадмын жүдо бөхийн 60 кг-д хүч сорьж буй манай тамирчин С.Ядамдорж эхний барилдаанд Гүржийн бөх З.Зурабианитэй барилдан ялсан.

Тэгвэл удаах барилдаандаа Казахстаны бөх Ануар Сариевтэй барилдаж ялагдлаа.

Манай бөхтэй барилдсан Казахстаны бөх Ануар Сариев нь 2015 онд Сөүлд болсон IBSA Дэлхийн наадмаас хүрэл, 2017 онд Хайдельбергт болсон Германы харааны бэрхшээлтэй нээлттэй тэмцээнээс мөнгө, 2019 онд Атырау хотод болсон IBSA Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2019 онд Ташкент хотод болсон IBSA жүдо бөхийн Гран-при тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байжээ.

Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ
Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж эхэллээ
 
Автобусны гурван чиглэлд өөрчлөлт  оруулж  зам хаана
Автобусны гурван чиглэлд өөрчлөлт оруулж зам хаана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.