Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПАРАЛИМП: Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин тэмцээнд оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өнөөдөр Монголын баг тамирчдаас таеквондогийн хоёр тамирчин, буудлага болон байт харвааны тус бүр нэг тамирчин паралимпын дэвжээнд хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.

Тухайлбал, таеквондогийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 49 кг-д Хүрэлбаатарын Энхтуяа нар Токиогийн цагаар 11.00 цагаас эхлээд дараалан гарч эхний тулаануудаа хийнэ. Таеквондогийн төрөлд оролцох манай хоёр тамирчин чансаагаараа жингээ тэргүүлж, хэсгээ толгойлж буй учир эхний тулаандаа гоц мөргөж, тус бүр нэг ялалт аваад байна.

Мөн Зандраагийн Ганбаатар 8 цаг 15 минутаас спорт гар бууны 25 метрийн дасгалын тогтоол буудлага, үдээс хойш 15.00 цагаас хурдан буудлагаа буудна.

Мөн байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд Дэмбэрэлийн Сэлэнгээ 12 цаг 15 минутаас эхний өрсөлдөгч болох, Польш улсын тамирчинтай онч мэргээ сорин өрсөлдөнө.

АНУ-ын генерал Марк Милли: Талибанууд бол харгис бүлэглэл
АНУ-ын генерал Марк Милли: Талибанууд бол харгис бүлэглэл
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ