Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 1875 халдвар бүртгэгдлээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 8 секунд

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,875 хүний сорьцод халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 188,412 болж нэмэгдэв. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 600 нь нийслэл хотод, 1,275 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 1,672 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас орон нутагт 61-80 насны хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 891 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,910 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,232 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн – 5,676
Хүндэвтэр- 3,216
Хүнд – 832
Маш хүнд - 186 хүн байна.

“Уулын фитнесс“ шинэ төхөөрөмжтэй боллоо
“Уулын фитнесс“ шинэ төхөөрөмжтэй боллоо
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо